2012-02-02
Металлургийн үйдвэрлэл
Монгол улс төмрийн хүдрийн багагүй нөөцтэй бөгөөд өнөөдөр бид төмрийн хүдрийн энэ их түүхий эдийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр БНХАУ руу экспортлож байна. Үүнийг бид өнөөдөр анхааралдаа авч төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилтыг нэн түрүүнд тавих шаардлагатай байна. Бид төмрийн хүдрийг дотооддоо боловсруулсанаар манай улсын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбар хөгжиж, үүнийг дагаад хэдэн мянган ажлын байр шинээр бий болж, эх орон маань хөгжлөөрөө дэлхийд эзлэх байр суурь маань дээшлэх учиртай. Дэлхийн өндөр хөгжсөн улс гүрнүүдийг харж байхад металлургийн салбарыг хөгжүүлээгүй улс байдаггүй. Энэ нь хамгийн энгийн ойлгомжтой асуудал биз. Техник технологио хөгжүүлэхийн тулд түүний түшиг тулгуур метал хийцүүдийг өөрсдөө боловсруулах шаардлагатай. Үүнийг дагаад метал боловсруулалт нь хөгжсөнөөр тухайн улс шинэ шинэ технологи руу үсрэн дэвшсээр байна. Харин бид өнөөдөр яарахгүй бол бүхний ард хоцорч үлдэхнээ. 

                                  

   Төмөрлөгийн томоохон цогцолбор үйлдвэр маш том үйлдвэрлэлийн хотхоныг бий болгоно.
Сэтгэгдэл:


hi yagaad blogoo shinchilehgui bnaa
Бичсэн: hi цаг: 09:49, 2013-10-01 | Холбоос | |


udahkvv barina gedegt itgej bn shvv..
Бичсэн: good (зочин) цаг: 18:50, 2012-11-07 | Холбоос | |


harin tiim hezee barihiib
Бичсэн: Зочин цаг: 12:53, 2012-04-02 | Холбоос | |


их сонирхолтой, хэрэгцээтэй блог болох шинжтэй байна.
Төмөрлөгийн цогцолборыг бий болгохоор төлөвлөсөн байгаа гэж ойлгож болох уу. Хэзээ бий болгохын.
Бичсэн: AmonRa цаг: 17:40, 2012-02-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax